Wednesday, August 24, 2011

Арисний хөгшрөлтийг үрчлээнээс илүү булчингийн суулт илтгэдэг

Хүн бүр л цэвэрхэн, толигор, өндөг мэт өөгүй арьстай байхыг мөрөөддөг. Харамсалтай нь тэр бүр санасанаар байх нь ховор. Хүний биеийн хамгийн том энэ эрхтэн өөрийн гэсэн онцлог, амьдралын  үе шатуудтай байдаг бөгөөд арьсныхаа онцлог хийгээд үе шатуудыг нь мэдэрч зөв арчлах юм бол сайхан байх боломжтой юм.Тэр байтугай биологийн насаараа бүр 60 наснаас арьсны хөгшрөлт эхэлдэг гэнэ. гэтэл яагаад зарим хүний арьс эрт хөгширч, өнгө зүсээ алдан гунддаг учрыг хамтдаа сонирхоцгооё.

Арьс эрүүл, толигор байхын үндэс хийгээд суурь арчилгаа
Арьс бол бидний эрхтэнүүдийн хамгийн том нь бөгөөд онцлог нь нүдэнд ил харагдаж, гарт баригдаж байдаг эрхтэн. Тийм ч учраас арьсыг оношлоход их хялбар байдаг.  Арьс хугацаанаасаа өмнө өөрчлөгддөг, хурдан хөгширдөг шалтгаанууд олон.  Тэдгээрийг 4 том бүлэгт хуваан жагсааж үзэх юм бол:
 1. УДАМШИЛ.  Өөрөөр хэлбэл удамшилтай холбоотой арьс хэр хурдан хөгшрөх, сэвхтэй байх уу гэдэг нь эцэг эхийн ген, цусан дахь эд эсийн хуваагдах эсэргүүцэх чадвараас шалтгаална. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд хүмүүс бусдын амаар эсвэл хэн нэгнээ дуурайж арьс арчилгаандаа ханддаг. Өөрөөр хэлбэл хоёулаа энгийн арьстай найзууд байлаа гэхэд нэг нь сэвхтээд эсвэл хурдан үрчлээтэх гээд байдаг. Нөгөөх нь залуухан, оворгүй байгаад байдаг. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн нь ч гэсэн адилхан. Гэтэл цаад шалтгаан нь генийн бүтэц, удамшилтай холбоотой байдаг. Тэгээд би арьсаа нэг их сүрхий арчилдаггүй, өөрөө л ингээд гоё байдаг гэхээр нөгөө найз нь дуурайдаг. Тэгээд бүр дорддог ч юм уу. Тиймээс юуны өмнө эцэг, эхийнхээ арьсны онцлогийг харгалзан үзэх нь чухал.
2.СЭТГЭЛ САНААНЫ БАЙДАЛ, СТРЕСС. Амьдралын хэв маяг буюу ажил амралтаа хэрхэн зохицуулдагаас үүдэлтэй. Маш жижэгхэн зүйлээс болж хүн өөрийн мэдэлгүй стресст өртөж байдаг. Өглөө сандарч босох ч юм уу, эсвэл ямар нэг юмнаас айж, эмээх г.м нь стрессийн үндэс болж байдаг. Энэ нь арьсыг цаагуураа ихээр гэмтээж, эрт хөгшрөх суурийг тавьж өгч байдаг. Яагаад гэвэл стрессийн байдалд байхад хүний биенээс стрессийн даавар ялгарч байдаг байна.Эндрөген даавар нь эсийн хуваагдлыг удаашруулж, зогсоодог. Эстроген даавар нь судасны  ханыг агшаадаг. Эсийн хуваагдал их байж шинэ эс, шинэ арьс бий болох нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тэгснээр арьс шинэлэг, залуухан байдаг. Хүүхдийн арьс яагаад гоё байдаг вэ гэвэл эсийн хуваагдал нь маш эрчтэй явагддаг бөгөөд 25 наснаас хойш арьс нэмэлт, илүү арчилгаа шаарддаг учиртай. Нийгэмд эзэлж байгаа гарал үүслээс арьсны гоё, сайхан байх нь шалтгаалдаг нь нарийндаа ийм учиртай. Санаа зовох юмгүи тайван, хангалуун амьдралтай хүмүүсийн арьс их гоё байдаг шүү дээ.
3. ХОРТ БОДИСЫН ХЭРЭГЛЭЭ. Архи тамхины хэрэглээ, амьдралын хорт зуршлууд энд багтана. Тамхи гэхэд л хүний биен дэхь С витаминыг сорж байдаг. Энэ нь залуу арьсны нэг үндэс болох коллаген уусэхэд дэмжлэг үзүүлж байдаг элемент шүү дээ.
4.ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН. Нарны хэт туяа, гадаад орчны нөлөө зэрэг орно. Манайхан хатуу ширүүн уур амьсгалтай, нарны туяаны идэвхжил өндөр учираас миний арьс ийм муухай байна гэж их ярьдаг. Гэтэл үнэндээ энэ нь бүр 4-р шалтгаанд тооцогдож байгаа биз. Хуурай чийгтэй агаараас илүүтэйгээр хүнд металлууд арьсанд хамгийн их муугаар нөлөөлж байдаг. Антиоксидант буюу арьсны эсийг эвддэг элемент нь бохир агаарт их хэмжээгээр агуулагдаж байдаг. Иймээс агаарын бохирдолтой Улаанбаатар цэвэр агаарт байгаа хүн хоёрын арьс өөр байна гэсэн үг л дээ.
 Дээрх сөрөг нөлөөллүүдийг хэрхэн бууруулах вэ?
  Нэгэнт л арьс ийм зүй тогтолтой юм чинь эдгээрээс арьсыг хамгаалж, сөрөг нөлөөллийг саармагжуулах зүйл бол арьсны зөв арчилгаа, тэжээл, Ер нь арьс 2 замаар тэжээл авдаг. Нэг нь хоол хүнсээр дамжуулж цусаар дамжин арьсанд очих тэжээл. Хүчилтөрөгч ч цусаар дамжиж арьсанд очдог. Эндээс авч чадахгүй байгаа тэжээлийг гаднаас авна. Энд гоо сайхны бутээгдэхүүн, нэмэлт арчилгаа буюу тогтмол массаж ордог.










No comments:

Post a Comment